"CEO" Клуб -ын гишүүд Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай уулзлаа.
clock2023-08-29 18:00

Тус уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай хууль эрх зүйн орчныг бий болгох мөн Нийгмийн Даатгалын Сангийн шинэчлэл, олон тулгуурт хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоотой болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн CEO Club-ын гишүүдийн зүгээс НӨАТ-ын иргэдэд олгодог буцаан олголтын хувь хэмжээг шат дараалалтай нэмэгдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн орлогын бүртгэлийг сайжруулж, далд эдийн засгийг ил болгох, хувийн хэвшлийн өрсөлдөөний орчныг нэг болгох, төсөв бүрдүүлэх бусад татварын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн татварын ачааллыг бууруулж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал хэллээ.

УИХ-ын Даргын зүгээс тогтвортой эдийн засгийг бий болгохын тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн чухлыг онцлоод хувийн хэвшлийнхнийг энэ тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Мөн CEO Club-ын гишүүдийн дэвшүүлсэн санал, шийдлүүд дээр Засгийн Газар, Холбогдох яамдаас нэмэлт мэдээлэл авч, судалж байж ажиллахаа мэдэгдлээ.