Монголын хувийн хэвшлийнхний санал санаачилга, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх, Монгол ба дэлхийн эдийн засаг, бизнесийн гүүр болох зорилгоор 16 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус клубд өдгөө 30 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд багтаж, бизнесийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллаж байна.
Эрхэм хүндэт гишүүд, түншүүд, дэмжигч, гүйцэтгэх захирлууд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!
Монгол Улсын хэмжээнд бүхий л салбар нэгжид өөрсдийн ур чадвар, мэдлэг туршлагаараа хувь нэмэр оруулж буй гүйцэтгэх захирлуудын нэгдмэл санааг Улсын Их Хурал, Засгийн газар, Олон улсын байгууллагын өмнө илэрхийлэн хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох, байнга сайжруулах нь та бидний өмнөө дэвшүүлсэн гол зорилго билээ.
CEO Club-ийн нийт гишүүд та бид төдийгүй хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагууд, түншүүд, дэмжигчид бид хамтдаа Монгол Улсын хувийн хэвшлийнхний санал санаачилга, дуу хоолойг төр засгийн байгууллагад цэгцтэй хүргэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлого, чиглэлд тусгуулах, нийгэм, олон нийтийн дэмжлэгийг авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад анхаарч, нээлттэй ойлгомжтой тогтвортой бизнесийн орчныг бий болгохын төлөө ажиллана.
Ерөнхийлөгч миний бие тэтгэврийн олон тулгуурт тогтолцоог бий болгох ажлыг хувийн хэвшлийн сайн дурын үндсэн дээр эхлүүлж, хуримтлал дээр суурилсан тэтгэврийн тогтолцоог Монгол Улсад таниулах, төлөвшүүлэх, ирээдүйд иргэдэд үүсэж болох эрсдэлийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчин, зохицуулалт бий болгоход анхаарч ажиллаж байна.
CEO Club-ийн нийт гишүүд, түншүүд, хамтран ажиллагч, дэмжигч байгуууллагууд болон бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд тэдгээрийн гүйцэтгэх захирлууд та бүхэндээ ажлын амжилт хүсье!
МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ,
УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНТУЛГА