"CEO" Клуб Монголын Эдийн Засгийн Форумын хүрээнд #Бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
clock2023-07-10 14:20
"CEO" Клуб Монголын Эдийн Засгийн Форумын хүрээнд #Бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
CEO Club нь Монголын Эдийн Засгийн Форумын хүрээнд #Бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

2023 оны 7 сарын 10-ны өдрийн тус арга хэмжээнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нар хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд, CEO Club, Монгол Улс дахь Америкийн худалдааны танхим, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, спонсор байгууллагын төлөөллүүд болон Монголын эдийн засгийн чуулганд оролцож буй гадаадын компани, хөрөнгө оруулагч нарын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцов.  

Уулзалтад Австрали, АНУ, БНХАУ, Их Британи, Солонгос улсуудаас төлөөллүүд оролцсон бөгөөд мөн Австри, Арабын Нэгдсэн Эмират, Беларус, Герман, Дани, Ирланд, Казахстан, Киргизстан, Нидерланд, ОХУ, Серби, Сингапур, Тайланд, Украйн, Унгар, Филиппин, Финлянд, Франц, Хонг Конг, Швейцар, Шинэ Зелланд, Энэтхэг, Япон улсуудаас зочид оролцлоо.

#MEF2023 #WelcometoMongolia #CEOClub