"CEO" Клуб Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боомтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай уулзлаа.
clock2023-06-23 19:00
"CEO" Клуб Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боомтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай уулзлаа.
Тус уулзалтаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагааны чанар, хурдыг сайжруулах иргэдийн амьдрал, эдийн засаг, хувийн хэвшилд үзүүлэх хүлээлт, чирэгдлийг бууруулах тал дээр мэдээлэл, санал солилцсон юм. Сайдын зүгээс ойрын хугацаанд боомтуудын үйл ажиллагааны цагийг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх хурдыг сайжруулах, үйл ажиллагааг чанаржуулах тал дээр хийгдэж байгаа болон төлөвлөж байгаа ажлуудыг танилцууллаа. CEO Club-ын гишүүдийн зүгээс шинээр байгуулагдсан Боомтын сэргэлтийн үндэсний хороо нь хувийн хэвшлийнхний он удаан жил хүсэж, хүлээж байсан Худалдааны асуудал эрхэлсэн яамны чиг үүрэгтэй давхцаж байгааг онцлоод, энэ чиглэл дээр төрийн зүгээр хариуцсан эзэнтэй болж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ.