“CEO” КЛУБ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, УБ ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАРТАЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИЙДЛИЙН ТАЛААР УУЛЗЛАА
clock2022-11-07 15:00
“CEO” КЛУБ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, УБ ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАРТАЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИЙДЛИЙН ТАЛААР УУЛЗЛАА
Монголын гүйцэтгэх захирлуудын СЕО Клуб Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар болон түүний ажлын албатай нийслэлийн түгжрэлийг бууруулах шийдлийн талаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын зүгээс нийтийн тээврийн автобусны буудлыг шинэчлэх төсөлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах саналыг хэлэлцлээ. Уг төслийн хүрээнд нийтийн тээврийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, төсвийн тооцооллыг танилцуулсан бөгөөд СEO Клубын гишүүд нийтийн тээврийн хөгжил нь түгжрэлийн гол шалтгаан мөн гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлсэн бөгөөд CEO Клубын зүгээс тус саналд бизнес, санхүүгийн тооцооллыг хийн дахин хэлэлцэх саналыг дэвшүүлэв.