“CEO” КЛУБийН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ГАНТУЛГА СОНГОГДЛОО
clock2022-11-03 09:00
“CEO” КЛУБийН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ГАНТУЛГА СОНГОГДЛОО
Б. Гантулга нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн гүйцэтгэх захирал бөгөөд хувийн хэвшлийн салбарт 20 орчим жил ажиллахдаа Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид багтах компаниудыг амжилттай удирдаж ирсэн.

Тэрээр банк, гадаад худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, санхүү хөрөнгийн зах зээлийн салбарт байгууллагын удирдлагын чиглэлээр арвин туршлагатай CEO нарын нэг билээ.  CEO Клубын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа тэрээр клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, бусад танхим, нийгэмлэгүүдээс ялгарах ялгарлыг тодорхойлон бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар бизнесийн орчныг хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.