"CEO" клуб Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган болон түүний эдийн засгийн зөвлөх Жон Чен-тэй уулзлаа
clock2023-02-16 09:40
"CEO" клуб Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган болон түүний эдийн засгийн зөвлөх Жон Чен-тэй уулзлаа
CEO клуб Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган болон түүний эдийн засгийн зөвлөх Жон Чен нарыг хүлээн авч уулзан Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчин, сорилтуудыг ярилцан хөрөнгө оруулалтын боломжуудын талаар чөлөөтэй санал солилцлоо.

Ноён Элчин сайд Ричард Буанган “Хууль тогтоох үйл явц олон нийтэд ил тод бус, гэнэтийн байгаа байдал нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сонирхлыг байхгүй болгож байгаа, мөн гадаад худалдаа эрхэлдэг компаниудад зохицуулалтын тодорхой бус байдал нь импортлогч, экспортлогчдын хувьд хүндрэлтэй хэвээр” байгаад санаа зовж буйгаа хэлж Монголын хөрөнгө оруулалт, бизнесын орчныг хамтран сайжруулах тал дээр хамтран ажиллан шийдвэрлэхдээ нээлттэй байгаагаа илэрхийллээ.

CEO клубын гишүүдийн зүгээс салбар бүрийн төлөөлөлүүд бизнесийн орчин, экспортын сорилтууд, Монгол улсын нөхцөл байдлын талаар ярилцаж, цаашдын боломжууд, орчныг хэрхэн сайжруулах , гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль шүүхийн хараат бус, ил тод байдлыг төгөлдөржүүлэхэд газар зүйн байрлалаас үл шалтгаалан талууд нээлттэй хамтран ажиллах боломжтой талаар санал нэгдлээ.